МАНАЙ АЯЛАЛ

Хөвсгөл нуур нь Монголын Шевцарь гэгдэх хамгийн үзэсгэлэнтэй  нууруудын нэг юм. Хөвсгөл нуур нь "Хорьдог Сарьдаг"-ын их нурууд , "Уран дөш" зэрэг өндөр ян сарьдаг, нуруудаар хүрээлэгдсэн.Далайн түвшнөөс дээш 1650м оршдог маш тунгалаг  цэнгэг уст нуур юм. Урт нь 136км, өргөн нь 39км, гүн нь 267м Ази тивийн хамгийн гүн нуур юм.

Нутгийн иргэд Далай Ээж хэмээн нэрлэж хүндэлж дээдлэн явдаг. Болор шиг тунгалаг Хөвсгөл нуурыг Байгаль нууртай ихэр гэх бөгөөд Эг, Сэлэнгэ мөрнөөр дамжуулан Байгаль нуурын усны 60%-ыг хангадаг. 500-н жилд нэг удаа усаа цэвэрлэдэг. Нуурт 99 гол цутгадаг бөгөөд ганц Эгийн гол эх авдаг. Нуурын ус маш тунгалаг цэвэрхэн учир шууд ууж болно."Хар ус", "Мэргэн" зэрэг рашаануудтай.

Нуурт 10 гаруй төрлийн загас олон төрлийн шувуу амьдардаг. Байгалийн маш үзэсгэлэнтэй "Хадан хүү", "Модон хүү", "Хүй толгой" зэрэг 3-н арал "Хүслийн хад", "Дээд доод модот булан", "Борсого", "7-н уул" зэрэг олон арал хойгоор аялаж зугаалхад тохиромжтой.

Манай аяллууд
Хөвсгөл далайн аялал
Цаатан фестивал аялал
Хөвсгөл нуурын аялал

Хөвсгөл Мон Трэйвэл ХХК © 1998 - 2017. All right reserved.