‘’EDELWEISS‘’ зочид буудал, Ресторан танилцуулга

"Edelweiss" зочид буудал нь Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотын төвд, Дэлгэрмөрөн голын эрэг дагуу байрлах ба шуудан холбоо, музей, зах, дэлгүүр, банк зэрэг үйлчилгээний газартай ойр байдаг хамгийн тохилог буудал юм.

Хүчин чадал:
Нэг зэрэг нийт 60
хүн хүлээж авах хүчин чадалтай бөгөөд энгийн, стандарт, хагас люкс, бүтэн люкс бүхий 35 өрөө тус бүр дотроо ОО, шүршүүртэй , 40 хүний суудалтай ресторан, өрөөний үйлчилгээг үзүүлдэг . Монгол гэр буудалд бууж үйлчлүүлэх боломжтой. 

Та бүхний хэрэгцээнд бүрэн нийцсэн тавлаг орчин бүхий өрөө санал болгож байна.  Буудлын ресторан нь европ, ази, монгол хоол, зууш, ундаагаар үйлчилдэг ба  манай компаний Хөвсгөл нуурын эрэгт байрлах  "Далай тур" жуулчны баазад  амарахад өөрийн унаа хөтөчөөр үйлчилнэ.

"Edelweiss" зочид буудал нь таныг найрсаг зочломтгой халуун дулаан уур амьсгалаар угтан авч чанартай үйлчилгээ үзүүлж тааламжтай дурсамж үлдээх болно.

Манай давуу тал:

Бид танд болон таны хүндэт зочдод хурдан, чанартай цогц үйлчилгээгээр үйлчлэх чин эрмэлзэлтэй бөгөөд таны хүсч буй үйлчилгээг өөрийн хүчин чадлын хэмжээнд зохион байгуулж, холбогдох бусад байгууллага, хамт олонтой зуучлах үйл ажиллагаа болон аяллын туршлагатай хамт олон таны хүссэн маршрут, үйлчилгээ, бидний туршлага бүхий боломжинд тулгуурлан хамтын аялал зохион байгуулахад бид бүхэн таатай байх болно.

Манайх УБ-аас ирэх жуулчдыг захиалга, гэрээний дагуу Мөрөн хотын онгоцны буудал дээр тосон авч үйлчилнэ.


Хөвсгөл Мон Трэйвэл ХХК © 1998 - 2017. All right reserved.