Монгол орны уур амьсгал

Уур амьсгалын горим


Монгол орны газар нутаг гадаад далай тэнгисээс ихээхэн алслагдсан, Еврî азийн эх газрын төвд тал бүрээсээ өндөр уул нуруугаар хүрээлэгдсэн, далайн түвшнээс дунджаар километр хагас илүү өндөр өргөгдсөн зэргээс шалтгаалан эх газрын эрс тэс, хатуу ширүүн уур амьсгалтай.

Монгол орны уур амьсгалын гол онцлог бол жилийн дөрвөн улирлын ялгаа ихтэй, энэ чанараараа агаарын температурын хэлбэлзэл өндөр, хур тунадас бага, уур амьсгалд өргөрөгийн болон өндрийн бүслүүрийн ялгаа тодорхой илэрдэг явдал юм. Монгол íü богино (VI сараас VIII сарын дунд хүртэл үргэлжлэх) хуурай зун, ихээхэн хүйтэн, урт (XI сараас IV сар хүртэл үргэлжлэх) өвөлтэй, хавар намрын улирлын үргэлжлэх хугацаа жилээс жилд өргөн хүрээнд хэлбэлздэг онцлогтой.

Хур тунадас

Монгол оронд хур тунадас ерөнхийдөө бага ордог, Хангайн нуруу, Хөвсгөл, Хэнтèйн уулсаар 300-400 мм, Монгол Алтайн болон ойт хээрийн бүсэнд 250-300 мм, хээрийн бүсэнд 150-250 мм, говь цөлийн бүсэнд 150-50 мм орчим хур тунадас унана. Хур тунадас хойноос урагш, зүүнээс баруун тийшлэх тутам буурах авч түүний хуваарилалтанд газрын хотгор гүдгэрийн нөлөө их.

Хур тунадасны 85% орчим нь жилийн дулаан улиралд /IV-IX сард/ үүнээс зөвхөн 7,8 дугаар сард 50-60% нь орно

Жилийн хүйтэн улиралд /XI-III сард/ говь цөлийн бүсэд 10 мм орчим, уулархаг орон нутаг, Увс нуурын хотгорт 20-30 мм, бусад нутагт 10-20 мм цас орох бөгөөд Монгол Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулсаар 150 хоногоос дээш, хээрийн болон ойт хээрийн бүсэд 100-150 хоног, Их нууруудын хотгор, Дорнод Монголын тал, хээрийн бүсэд 50-100 хоног, говь цөлийн бүсэд 50 хоногоос цөөн хоног цасан бүрхүүл тогтоно. Цасан бүрхүүлийн зузаан их биш уулархаг нутагт дунджаар 5 см, хамгийн зузаан цасны дундаж 30 см-ээс их, хээрийн бүсэд дунджаар 2-5 см, хамгийн их цасны дундаж зузаан 15-20 см байна. Говийн бүсэд цас тогтохгүй жил элбэг.

Нар гийгүүлэл

Монгол оронд үүлшил бага, цэлмэг өдрийн тоо их, жилдээ 230-260 хоног байх тул жилдээ 2600-3300 цаг нар гийгүүлнэ.

Салхи шуурга

Монголын тал хээр, говь цөлийн бүс салхи ихтэй. Жилийн дундаж салхины хурд энэ бүс нутагт 4-6 м/с. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгийн уулс хоорондын хөндийд 1-2 м/с, бусад нутгаар 2-3м/с орчим байдаг. Тус орны 250 хот суурин орчимд хийсэн цаг уурын хэмжилтийн мэдээгээр нутгийн дөрөвний нэг орчимд нь жилийн дундаж салхины хурд 4.0 м/с-ээс их. Ихэнхдээ баруун, баруун хойд, хойд зүгийн салхи зонхилох боловч газрын хотгор гүдгэрийн нөлөөгөөр орон нутгийн ялангуяа уул-хөндийн салхи элбэг тохиолдоно.

Монгол орны нутгийн 41.3%-ийг эзлэх говь-цөлийн бүсэд сул шороо элбэг, салхи ихтэй тул шороон шуурга олонтоо тохиолдоно. Энэ бүс нутагт жилдээ 30-100 өдөр, Монгол элсний өмнөд захад жилдээ 120 өдөр шороо хийснэ.

Шороон шуургатай өдрийн тооны 61% нь хаврын гурван сард, 7% нь зуны улиралд, хоёрдогч их утга нь намар, хоёрдогч бага утга нь өвлийн улиралд тохиолдоно. Гэхдээ энэ нь нутаг дэвсгэрээр ялгаатай, Увс нуурын хотгорт өвөл огт шороо хийсдэггүй атал Арцын өвөр хоолойд өвлийн гурван сард нийт шороон шуургатай өдрийн тооны гуравны нэг ногдоно. Шороон шуурганы 80% нь өдрийн гэрэлтэй цагт тохиолдоно. Олон жилийн ажиглалтаар Монголын говь цөлийн бүсэд жилдээ 300-600 цаг шороо хийсдэг ажээ. Монголын шороон шуурга бол зүүн Азийн “шар тоос”-ны нэг гол эх үүсвэр юм.


Хөвсгөл Мон Трэйвэл ХХК © 1998 - 2017. All right reserved.