Газар зүйн байрлал

Газар зүйн байрлал

Монгол улс нь Ази тивийн төв хэсэгт дорнод уртрагийн 87°44 -119°56, хойд өргөргийн 41°35 - 52°09 хооронд оршдог, 1,566.5 мянган кв.км нутагтай, газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд XVII байранд ордог. Хойд талаараа ОХУ, зүүн, баруун, урд талаараа БНХАУ-тай тус тус хиллэдэг. Хилийн нийт урт 8,158.0 км.

Гадарга
Манай орны нутаг ерөнхийдөө уулархаг, тал газар харьцангуй бага талбай эзэлдэг. Далайн түвшнээс дээш нэлээд өндөрт оршдог учраас нам газар байхгүй. Баруун талаарàà Монгол Алтай, Говь- Алтай гэсэн хоёр хэсэг бүхий Алтайн нуруу 1500 км үргэлжлэн оршдог. Монгол орны хамгийн өндөр цэг далайн түвшнээс дээш 4374 м өргөгдсөн Алтай Таван Богдын Найрамдал оргил, хамгийн урт (20км) Потанины мөсөн гол энд оршдог. Монгол орны төв ба хойд хэсгээр Хэнтий, хангай, Соёны нуруунууд сүндэрлэнэ. Хангайн нурууны ноён оргил нь 3900 м өндөртэй Энхтайван уул, Хэнтийн нурууны 2799 м өндөр Асралт хайрхан уулñ юм. Манай орны зүүн захад Их Хянганы салбар уулс оршино.

Хөвсгөл Мон Трэйвэл ХХК © 1998 - 2017. All right reserved.