Цаатан фестиваль ардын урлагийн наадам

 

Хөвсгөл Мон Трэйвел” ХХКомпаний “Далай тур” жуулчны баазд жил бүр уламжлал болон зохиогддог “ЦААТАН ФЕСТИВАЛЬ” ардын урлагийн наадам нь манай компаны томоохон эвэнт үйл ажиллагааны нэг бөгөөд Дэлхийн эвэнтийн каталогт албан ёсоор бүртгэгдсэн байдаг.

Наадмын зорилго

Монголын хоймор нутагт өв уламжлалаа хадгалан амьдарч байгаа цаатан иргэдийн өвөрмөц аж амьдралын соёл, ёс заншил ,Дархад цаатан бөөгийн ёс заншилыг түгээн дэлгэрүүлэх сүүлийн жилүүдэд тоо толгой нь цөөрч байгаа цаа бугийг хамгаалах, өсгөн үржүүлэхэд хувь нэмэр болох нутгийн иргэдийн амьжиргааны түвшинг сайжруулах, орлогийг нэмэгдүүлэх аялал жуулчлалын эвэнтийг шинээр бий болгоход оршино.

Цаатан фестиваль хөтөлбөр

2016 оны 07 сарын 05-08 өдөр Хөвсгөл аймаг, Хатгал тосгон, “Далай тур” жуулчны бааз 

7 сарын 05  (УБ-Мөрөн)

14:00  “Далай тур” жуулчны бааз явах замдаа "Уушгийн" өврийн буган чулуун хөшөөний цогцолбор  үзэж сонирхох 

15:00 Нутгийн хужиртай нуурын нэг “Эрхэл” нуурын усны шувуу ажиглах 

19:00  “Далай тур” жуулчны баазад хүрэлцэн ирж Монгол гэрт байрлах 

20:00 Оройн хоол 


7 сарын 06   

8:00 Өглөөний цай 

10:00 “Цаатан фестиваль” урлагийн наадмын нээлт “Далай тур” жуулчны баазад 

Хөвсгөл аймгийн газарзүйн онцлогийг харуулсан “Хөвсгөл монголын алтан хоймор” уран зураг, гар урлалын үзэсгэлэн худалдаа 

11:00 Цаатан иргэдийн отогт зочилж, аж амьдралтай нь танилцах цааны уралдаан,. Морь унах, цаа буга унах, үхэр тэргээр аялах  

13:00 Үдийн зоог 

15:00 “Бэсрэг наадам” үндэсний бөхийн барилдаан /32 бөх/ зочид жуулчид оролцох эрхтэй 

16:00 Зочид жуулчид, нутгийн иргэдийн оролцсон цаан поло буухиа уралдаан тэмцээн 

17:30 Хөвсгөл нуур орчмын чөлөөт аялал

19:00 Оройн зоог 

21:00 Галын наадам, хөгжөөнт тэмцээн бөөгийн ёс заншил 


7 сарын 07 

5:00 Баазын орчмын өндөр уулын оргилд гарч өглөөний нар мандахыг харан энерги авч,  хөвсгөл нуурыг харах 

8:00 Өглөөний цай 

10:00 “Тайгийн эгшиглэн” ардын урлагийн тоглолт 

11:30 Хөвсгөл нуураар моторт завиар аялах бяцхан аялал

13:00 Зураг авахуулах үйл ажиллагаа 

13:30  Өдрийн хоол 

15:00   Морин уралдаан 

16:00 Хаалтын ажиллагаа 

17:00 “Далай тур” жуулчны баазаас хөвсгөл мөрөн хотруу явах.

 22:00 “Edelweiss” зочид буудалд байрлаж амрана. Оройн хоол 


7 сарын 08 

9:00 Өглөөний цай 

Жуулчдыг онгоцны буудлаас үдэж мордуулах



Хөвсгөл Мон Трэйвэл ХХК © 1998 - 2017. All right reserved.