ХӨВСГӨЛ ДАЛАЙН АЯЛАЛ

Марширут: УБ-Дархан-Эрдэнэт-Булган -Хутагөндөр-Рашаант-Их уул-Тосонцэнгэл-Мөрөн- Хөвсгөл далай

Хугацаа: 6 өдөр / 5 шөнө

Тээврийн хэрэгсэл: Жуулчны автобус ,машин

Өдөр -1                              

УБ-аас өглөө эртлэн гарах бөгөөд оройн хоолоо Мөрөн суманд  Edelwiess hotel and restaurant иднэ.Тэгээд Хөвсгөл далайн үзэсгэлэнт газар байрлах Далай тур жуулчны баазд хүрэлцэн ирнэ.

 

Өдөр- 2                                                                                                                       

Өглөөний цайгаа уусаны дараа Хөвсгөл далайн ойр орчимтой  танилцан байгалийн сайханд явган аялал хийж мөн баазын үйл ажилгаатай танилцан  замын алжаалаа тайлан амрана

Өдөр- 3

Өглөөний цайгаа уусаны дараа Цаатан айлд зочилон тэдний амьдралын хэв маяг ёс заншилтай танилцан  цаа буга унж зураг даруулах  мөн бөөгийн зан үйлтэй танилцан бөө бөөлүүлэх

Өдөр -4

Өглөө эртлэн босж Хөвсгөл далай дээр нар  мандах  гайхамшигт торгон агшиныг  харах өглөөний цайгаа уусаны дараа морин аялал болон  үхэр тэргэн  аялал   хийж далайн  орчимын байгалийн үзэсгэлэнт газар хээр өдрийн хоолоо идэн  Хөвсгөлийн  мөнх цаст сүрлэг "Хорьдол Сарьдаг"-ын уулсаар явган аялал хийх

Өдөр-5

Өглөөний цайгаа уусаны дараа Хатгал тосгон явж Сүхбаатар онгоцонд суун Хүслийн хад орж хүслээ шивнэн байгалийн сайханд дурсгалын зураг авхуулах мөн моторт завиар болон гар сэлүүрт завиар аялах боломжтой .Оройн хоолоо идсэний дараа аялалын сүүлийн өдрийг үдэн Галын наадам хийх

Өдөр 6

Өглөөний цайгаа уусаны дараа Мөрөн хотруу гарж Edelwiess hotel and restaurant  өдрийн хоолоо идээд УБ хотруу aян замдаа гарна .


Хөвсгөл Мон Трэйвэл ХХК © 1998 - 2017. All right reserved.